-26.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг...

М.Энхболд: Шинэ Засгийн газрыг томоохон сорилт хүлээж байна

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа эхлүүлж байна. Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, УИХ хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймаг, сум,...

Хойд Солонгосоос ирсэн 1 бичиг ба 3 өөр тайлбар

С.УЯНГА Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц “дуугарснаас” болж Монголын улс төрд жигтэй үйл явдлууд өрнөж байна. Олон жил хүлээсэн С.Зоригийн хэргийн захилагчийг илрүүлэхэд Ц.Нямдорж сайд саад болсоор ирсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс нэгнээ сүрдүүлсэн, хэмжээлшгүй их мөнгө зувчуулсан, хүний аминд хүрсэн зэрэг ноцтой мэдээлэл хөвөрсөн ч нөгөөх нь үгүйсгээд өнгөрдөг. Мөн хил дамнасан хуулийн байгууллагын бичиг цаас нь зурагтаар...

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Монгол, Словени хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлал...

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заав

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад өнөөдөр (2022.01.21) “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан бөгөөд уг зарлигийн 6.1.4-т...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний...

“Оросын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна”

“ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1, 2-ны өдрүүдэд болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн чуулга уулзалтын...

Ерөнхий сайд Япон Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй...

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 12.00 цагт ээлжит бусаар хуралдаж ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөг олгох журмын төслийг хэлэлцэнэ. ХНХЯ, Сангийн яам хамтран боловсруулсан тус журмын төслийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэхдээ, "COVID-19”-ийн улмаас ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад энэ сараас эхлэн гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин...

Ерөнхий сайдын Санкт-Петербург хотноо хийсэн яриа, хэлэлцээ биеллээ олж эхлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
0kmh
0%
Пүр
-19 °
Баа
-18 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ