Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа.
Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон...
Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв.
Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм...
МАН-ын бүлэг: Цалин нэмэх ажлын хэсгийг Д.Амарбаясгалан сайд ахална
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсжээ.
Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хийсэн цаг үеийн мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын хүрээнд бүлгээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд "Хүнсний хувьсгал" санаачилгын хүрээнд олгож байгаа зээл, хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын үнийг...
“Дижитал аймаг”-уудыг бий болгосноор төрийн үйлчилгээ иргэн бүрд хүрнэ
Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодит боломжуудаа иргэдэд танилцууллаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал,...
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх...
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.25) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарч байгаа өнөө үед хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч төрийн...
УИХ-ын сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягаараа мэдээллээ шалгах боломжтой
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн бэлтгэлийн явцыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар танилцуулав. СЕХ-ны даргын мэдээлснээр, УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник нар хэлэлцээ хийв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Гадаад харилцааны яаманд угтан авч, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа манай улсад хийж буй хоёр дахь айлчлал гэдгийг тэмдэглэж, нөхөрлөл, найрамдалт харилцаанд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
0%
Бям
-13
°
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-14
°
- Advertisement -



































