-14.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

Улс төр

Бүх шатны сургалт энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжинэ

Дэлхий нийтэд “COVID-19” цар тахлын тархалт буурахгүй байгааг үндэслэж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар Засгийн газар, УОК өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэв. Дээрх шийдвэрийг Монголын болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэвлэлийн хурал хийхдээ онцлов. Тэрбээр, “Монгол Улс дотооддоо “COVID-19” цар тахлыг алдаагүй байгаа тул энэ сарын 16-наас урлаг...

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв. Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө...

Нээлттэй сонсгол явуулах ажлын хэсгийг О.Содбилэг ахална

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүдээс санаачилсан Нээлттэй сонсгол явуулах байнгын хорооны ажлын хэсэг байгуулав. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр санал гаргасан юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд дээрх сонсголыг явуулах эрхтэй. Тиймээс дээрх...

Д.Золжаргал: намаас гишүүд орж гардаг, ирэх нь эргээд ирдэг

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа. -Та нутгаасаа гарч, нийслэлд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажил алба хашив? -Ажлын гараа маань Найрамдал зуслангийн удирдагч багшаар эхэлсэн. Миний бүхий л ажлын туршлага хүүхдийн байгууллага, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад мэргэжилтнээс эхлэн хэлтсийн дарга, газрын дарга, яамны газрын дарга хүртэл 20 гаруй жил ажиллалаа. Удирдаж, удирдуулж явсан энэ 20 жилд олон ажлын ард...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа

“Төрийн хүндэт харуулын анги” хэмээн түмэн олонд алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тус ангид ажиллаж, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад дайчид болон тэдний гэр бүл, үр...

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа. Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв.

Экспортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлсэн гэдгийг Ерөнхий сайд...

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Энэ жил Орхон суманд 700 орчим иргэн, 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага  1,300 га талбайд 12 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62 хувьтай байна. Ногоочид Шарын голын услалтын системийг орон нутгийн өмчид...

Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүл болон бусад асуудлаарх УИХ-д ирсэн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж,...

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
72%
1kmh
75%
Дав
-15 °
Мяг
-12 °
Лха
-15 °
Пүр
-16 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ