Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон...
Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад айлчилж байна
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.
Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын...
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мутлак А.М.Альтувимер Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал солилцлоо.
Мөн НҮБ болон олон...
“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчиллөө
“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа.
Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Эрдэнэс критикал минералс" Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол...
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж, Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар санал солилцлоо. Мөн түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгох ногдол ашгийн талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг, Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлт, Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Нийт 32 асуудал хэлэлцэх болон танилцахаар товд багтжээ.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
- Advertisement -










































