-9.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар...

466.946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэхийг дэмжинэ Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болов. “Эрхэм чанар” үйлдвэр нь олон улсын жишиг,...

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.

С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргав

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг эхлүүлж буйг өнөөдөр зарлав. Энэхүү санаачилгад Монгол Улсын иргэдээс гарын үсэг цуглуулах аян өрнүүлэхээ мэдэгдээд, С.Зориг агсны төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд нэхэн шагнах асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэлээ. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний хувьд, нэг удаагийн хууль, тогтоолын төсөл өргөн барихаа тодотгов. Мөн...

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: -Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай асуудал;

Засгийн газар цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу ажлын талаар, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн агаарын тээвэр, аялал...

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана: Хэлэлцэх асуудал: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл...

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан өнөөдөр (2021.04.05) Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. “Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалт...

Л.Оюун-Эрдэнэ: 7 дугаар сарын 1-н гэхэд нийт иргэдээ вакцинжуулах зорилт тавьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ард иргэддээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр мэдэгдэлдээ, “Монгол ахан дүүс ээ, Эрхэм хүндэт иргэд ээ! Коронавирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж хүн төрөлхтөнд амьдралын цоо шинэ хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн II дайнаас хойш хамгийн олон буюу 2.9 сая хүний амийг энэхүү...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
57%
0kmh
87%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-19 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ