УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Ажлын хэсэг байгуулах тухай /Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахимаар хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуултын хариуг хэлэлцэх;

Бусад.