14.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Улс төр

Ерөнхий сайдад ”Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Уг асуулгад " 2010 онд "Жаст групп" ХХК Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.долларыг зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьсан байдаг. Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь Ази тивдээ томоохонд тооцогддог жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал...

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэлэлцэнэ

Хоёрдугаар дугаар сарын 06-ны Мягмар гарагт: 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: - Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; - Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслүүд. 2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хэлэлцэх...

Жефф Готтлиб: Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын...

Дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр /2018.02.05/ “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 11-нд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачдыг...

Намуудын бүлэг хуралдаанаа хойшлууллаа

УИХ дахь намуудын бүлэг хуралдаанаа хойшлуулав. УИХ-ын дэгээр бол бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Өнөөдрийн хувьд хоёр намын бүлэг хуралдаж, байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолууд дээр байр сууриа нэгтгэхээр байв. АН-ын бүлэг ирэх пүрэв гарагт хуралдах бол МАН-ын бүлэг одоогоор дараагийн хуралдааны тов тодорхойгүй байна.

Ө.Энхтүвшин: Хүний чадаагүйг зуд зохицуулаад өгдгийг анхаарч ажиллах цаг болжээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өчигдөр Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн Онцгой комиссын мэдээлснээр, тус аймаг 122 мянган малтай. Нийт мал сүргийн 50 орчим хувь нь отроор явж байгаа бөгөөд отрын 284 өрхөд жирэмсэн 10 эх, 0-5 насны 88 хүүхэд нүүдэллэж байна. Тэднийг эрүүл мэндийн үзлэг, хяналтад...

АН:Хоёр машин өвс малчдад хүргэх гэж тайз засч, том хөөрөг, торгон дээл өмсөж сүр бадраасаар байх уу...

Монгол Улсын Ерөнхий сайдын “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт”-ийн талаар хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ж.Батзандан уншиж, танилцууллаа. Эрхэм УИХ-ын дарга, гишүүдээ! Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Нийт малчин түмэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн “Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа...

Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх  шийдлийн талаар санал солилцлоо

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Герман, Унгарын хамтарсан Sulzle, MPE, INWATECH компанийн захирал Арпад Таласи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бүрэн боловсруулах шийдлийн талаар санал, мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр сайд Х.Баделхан юуны өмнө удаан хугацаанд ил хаягдсан лагийг боловсруулах, үнэргүйжүүлэх ямар арга, технологи байгааг сонирхон, үүнтэй холбоотой ажлыг шуурхай зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгааг...

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд МАН-ийн гишүүд, Их жанжны төрөл төрөгсөд, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Төрийн Хүндэт харуул энэ үеэр Сүхбаатар талбайд жагсан,...

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-тэй холбоотой шүүхийн төлбөр 100 сая долларыг төсвийн мөнгөнөөс төлөхгүй шүү

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2018.02.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар оролцлоо. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
14.1 ° C
14.1 °
14.1 °
24%
4kmh
40%
Ням
18 °
Дав
24 °
Мяг
21 °
Лха
15 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ