Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дуусжээ. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн цэц улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг...
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ,...
Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.
Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ...
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.
Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.
Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн...
Чуулганаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, •Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Сэргээгдэх эрчим хүчний...
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
ХХААХҮ-н сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Заяа нар ажиллав.
Айлчлалын эхний өдөр ХХААХҮ-н сайд Ч.Улаан, БНХАУ-ын...
ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг "Алтан гадас" одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж,...
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарч ажиллахаа илэрхийллээ
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзалт хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр "С.Зориг болон Г.Батхүү агсан нь Ардчилсан намын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа...
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 33 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Олон улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн...
Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
Энэ тухайгаа “Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ШИЙДВЭРТ ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг 2019 оны...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -





































