Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын саналаа хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1,...
Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын...
Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана
“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.
Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй, “харьцангуй уламжлалт” гэж болохоор шинжтэй байна. Тухайлбал шударга, эрх тэгш...
"Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлнэ гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав.
Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол...
Кувейт Улс 12 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Мохаммад Файсал Аль-Мутайри Кувейт Улсын Үндэсний Ассамблейн даргын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын Сангийн сайд Кувейт Улсын Сангийн сайдтай өнөөдөр албан уулзалт хийж буйг дуулгаж, энэхүү...
Нэйл Сэйкэр: Монгол Улс эдийн засгийн хямралыг даван туулах томоохон дэвшил гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг амжилттай хамтран...
Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.
Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем
“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид...
УИХ-ын дарга БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэлээ.
Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт хурдацтай хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо шинэ түвшинд хүрсний гадна хоёр орон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд ч хамтран...
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
“Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -







































