Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлыг хөндөж хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Үндсэн уульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. Гэтэл Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх дээр эргэлзээтэй хэмээн тэд үзсэн байна.
Иймд Үндсэн хуулийн цэц хуралдааны тов зарлан хуралдуулж, эл асуудлаар дүгнэлт гаргах нь.