Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ

БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн мөн Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, гиннесийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжин-Улаанбаатарын 23-р галт тэргээр өнөөдөр эх орондоо ирлээ.