НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.
Таны баримтын арын
- найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
- долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
- зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
- таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
- дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,
- гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.
Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр явагдах 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй ажээ.