Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их” бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцрын агууламж 2.8%-иар их, PM2.5 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж 4-35%-иар бага, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 2-16 дахин их байна.