Шинэ оны босгон дээр “Солиот эх” киногоороо үзэгчиддээ бэлэг барьсан “Х-Түц” продакшны хамт олон ээлжит дэлгэцийн уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна.
Тэд энэ онд “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын УСК-г үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. “Солиот Эх”, “Алтан өндөг” хэмээх бүтээлүүдээ тэд олон улсын кино наадмуудад оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хүргэхийг зорьж байгаа юм.
Үүнээс гадна жүжигчин Т.Бархүү олон жилийн мөрөөдлөө биелүүлж, дэлгэцийн мюзикл хийхээр төлөвлөж, бие даасан цомгийн ажилдаа ханцуй шамлаж, МУГЖ, дуучин Т.Ариунаатай хамтран дуулсан гээд тун ч завгүй нэгэн оныг угтжээ.