Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход нэмэлт төлбөр төлөхгүй

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байгаа аж.

Шинэчлэлийн хүрээнд  өмнө нь  хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх бөгөөд  хэмжээ, өнгө будаг өөрчлөгдөхгүй.

Иргэд тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход нэмэлт төлбөр төлөхгүй юм байна.