Залуус Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна. Сүхбаатарын талбайд маргааш болох хэвтээ жагсаалын зөвшөөрлийг өнөөдөр авсан байна. Маргааш 12:00 цагт болох уг жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс "Жагсаал болгон дээр халуун цай, аарц, чацаргана барьж ирдэг хүмүүсээ бас урьж байна. Хүйтэнд халуун юм уухад бас сайхан шүү. За Монгол Базалтын Ариунболд ах бидэнд газар дэвсэх материал өгнө гэсэн. Ариунболд ахдаа баярлалаа. Төр засаг минь дараагийн Мөлхөө, Нүцгэн, Дугуйтай, Нисдэг, Хуурай, Нойтон гээд жагсаалын хэлбрийг хөгжингүй болгох хүртэл битгий явуулж үзээрэй дээ" хэмээсэн байна.