УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-аас зээлж ирсэн мөнгөөр юу хийх талаар яриад сууж байна. Өөрөөр хэлбэл, утаатай, утаагүй зуух, сайжруулсан түлш яриад сууж байх юм. Энэ талаараа хэвлэлийн бага хурал хийгээд зуух тараах ажлаа зөвтгөж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал" гэх зэрэг зүйл яриад сууж байгаа. Тэгвэл саарал ордны гадна ард түмэн ямар асуудалтай нүүр тулаад байгаа талаар яагаад ярихгүй байгаа нь сонин.
Уг нь Ардын нэрээр овоглосон Монгол Ардын Намынхан ард түмний амьжиргаатай шууд холбоотой асуудлыг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт сууж байх цаг нь биш. Эргээд сонгууль болохгүй мэт аашилж байгаа эрх баригчдад ард түмэн бензин авах гэж ямар их оочер дараалал болж байгааг нэг харуулах юмсан даа.
Ард түмэн чинь шатахуун авахаар км гаруй урт дараалал үүсгэж байна /Дүрс бичлэг/