"Жүжигчин ба би" номоороо бэлэг барив

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг “Жүжигчин ба би” хэмээх ном бичжээ. Тэрбээр урлагийн замыг сонгосон, сонгохоор зэхэж буй хүүхэд, залууст  зориулан өөрийн үзэж, туулсан амьдралаа гурван боть номонд хураангуйлахаар шийдсэн нь энэ аж. Хүүхэд, залуус уншихад аль болох сонирхолтой, түвэг багатай байхаар хичээж бичсэн бөгөөд “Айдсаа давж амжилтанд хүрнэ шүү” гэх санааг  хойч үеийн залуустаа энэхүү номоороо дамжуулан хэлэхийг зорьжээ.