Азийн алдартай хосууд салжээ

Солонгосын алдарт жүжигчин,  Сон Сын Хун БНХАУ-ын жүжигчин Ли Ифэй нар салсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ.  Тэд ажлын шахуу хуваариас болж үргэлж хамт байж чадахгүй болсон учир салж, найз хэвээр үлдэхээр болсон тухайгаа олон нийтэд зарласан байна.

Жүжигчин Сон Сын Хун жүжигчин Ли Ифэй нар  хос 2015 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд тухайн үедээ хамгийн алдартай хосын тоонд зүй ёсоор тооцогдож байсан юм.

Жүжигчин Сон Сын Хун нь 1976 онд Сөүл хотод төржээ. 42 настай Сон Сын Хун жүжигчин, загвар өмсөгч бөгөөд Азийн шилдэг жүжигчдийн нэг юм.

Харин БНХАУ-ын жүжигчин Ли Ифэй нь 1987 онд төржээ. Дуучин, жүжигчин, модель тэрээр 2002 оноос жүжигчний карьерээ эхлүүлж байжээ.