БНСУ-ын Мирян хотын эмнэлэгт өнөөдөр гал гарч 31 хүн нас барж 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртжээ. Эмнэлэгт ойролцоогоор 100 гаруй хүн эмчлүүлж байсан бөгөөд нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй талаар мэдээлсэн байна.
Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн гал командынхан шуурхай ажиллаж байна.