НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагийн санаачилгаар зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэг яг одоо Хангарди ордоны 14 давхарт болж байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдал ямар байгаа талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болох зорилготой уг хэлэлцүүлэгт Нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Монголын зуслангуудын холбоо, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагууд хүүхэдтэй холбоотой асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна.
Хэлэлцүүлгийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын өгсөн мэдээллээр эхлүүллээ. Тус газрын мэдээлснээр улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 1,127,179 хүүхэд байна. Үүнээс 476,165 хүүхэд буюу 42.2 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 34.48 хувийг эзэлж байна. Үүнд,
-Сургууль 225ЕБС-д хамрагдаж байгаа хүүхэд 233545
-Сургууль завсардсан хүүхэд 21, Дотуур байранд амьдардаг хүүхэд 1103
-Цэцэрлэг 623, Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхэд 105085
-Зуслангийн тоо 20
-2017 онд мэндэлсэн хүүхдийн тоо 38404 үүнээс Нярайн буюу 0-28 хоногтой хүүхдийн эндэгдэл 341, Нялхсын 0-364 хоногтой хүүхдийн эндэгдэл 489, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл-593
-Гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525
-Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо685 /өнгөрсөн оны 10саоын байдлаар/
-Ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062 /өнгөрсөн оны 10сарын байдлаар/
-Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон
-Бүтэн өнчин 1573, Хагас өнчин 11512 хүүхэд байгаа аж.
Одоогоор Монголын зуслангуудын холбоо мэдээлэл хийж байна. 2017 онд зуслангуудын төсвийг зогсоосон, мэргэжлийн бус хүн удирдаж байгаа зэрэг хүндрэл гарч эхэлсэн зэрэг хүндрэл байгаа. Гэхдээ зуслангуудын хөтөлбөрийг сайжруулах алхам хийх замаар үйл ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцуулж байна. Мөн хүүхдийн хамгааллыг хөндөж ярьдаг ч хөгжлийн асуудлыг хөнддөггүйг илтгэгч дурдаж байлаа.