Солонгосын сайхан залуучуудын нэг, 29 настай жүжигчин, загвар өмсөгч Ким У Бин 2017 оны тавдугаар сард хорд хавдартай болж, улмаар урлагийн ертөнцөөс хөндийрч эмчилгээ хийлгэж эхэлсэн билээ.
Солонгос улсын хуулиар насанд хүрсэн бүх эрчүүд хоёр жилийн цэргийн алба хаах ёстой байдаг. Энэ журмын дагуу өнгөрсөн 11 дүгээр сард жүжигчин Ким У Бинд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна. Гэхдээ түүний биеийн байдал болоод хорт хавдрын эсрэг хийлгэж байгаа эмчилгээнээс болж түүнийг цэргийн алба хаахаас чөлөөлжээ.
Одоогоор Ким У Биний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд энэ тухайгаа оны өмнө өөрийн пэйж хуудсаараа дамжуулж мэдээлсэн байна.