Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм.
Хурлын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улс төрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явцад улс төрийн нөлөөлөл орох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Өнөөдрийн хуралд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн төлөөллүүд мөн оролцож саналаа хэлж байна.