Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь аялагчдын гол төв болсоор байна. Тухайлбал өнгөрсөн 2017 манай улсад аялах, жуучлах зорилгоор 469309 иргэн ирсний 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод ирж, түүх дурсгалын байгууламжтай танилцсан байдаг аж.
Гэвч Улаанбаатар хотын аялал жуулчлалын болон соёл урлагийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо муу, нэгдсэн бодлого хөтөлбөргүй явсаар ирсэн аж.
Иймд НИТХ-ын тэргүүлэгч, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хотын дарга С.Батболд болон түүний харьяа аялал жуулчлалын газрын дарга Н.Батсүх нарт хаяглан “Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөл” байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Тэрээр Улаанбаатар хотод аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсанаар гадны улсаас ирэх жуулчдыг нэгдсэн хөтөлбөр бодлогын дагуу хамруулж, улмаар Монгол улсыг сурталчилан таниулахад дөхөм болно хэмээн үзжээ.