Олон улсын ардчиллын холбооны ээлжит чуулганы үеэр зохион байгуулагдсан нэгэн чухал хэлэлцүүлэг бол “Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх тухай” салбар хуралдаан байлаа. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа энэ хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн оролцоо, бодлого боловсруулах,шийдвэр гаргах түвшний өнөөгийн байдлын талаар илтгэл тавив.
ОУАХ-ны шинээр сонгогдсон Тэргүүн ноён Стифен Харпер болон тус холбооны эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгчид УИХ-ын гишүүн З.Нарантуяаг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа нь “улс орнуудын түвшинд болон бүс нутаг, олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ардчиллын дархлаа” гэдгийг онцлон тэмдэглээд АН нь Үндэсний бодлогын хороо нь бүрэлдэхүүндээ 76 эмэгтэй гишүүнийг сонгох квотыг бодлогоор оруулсан нь тус намын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлж улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чухал зарчим болсон гэж тэмдэглэн хэлэв.