Монголын улс төр болон хувьсгалын түүхийг харуулсан “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт орчин цагийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн 4000 гаруй үзмэр хадгалагдаж байдаг аж. Эдгээрээс хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрийг “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэнд дэлгэж үзэгчдийн хүртээл болгоод байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.