Байтаг Богдын “Маш нууц” түүх ил болно

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сард болсон дайчин эрсийн түүхийг “Маш нууц” киногоор үзэгчдийн хүртээл болгосон “Фантастик” продакшины залуус ирэх “Маш нууц2: Байтаг Богд” маргааш бүх кино театруудаар нээлтээ хийнэ.

Нэгэн жарнаас өмнө болсон эл түүхийг өгүүлэх тус киноны үйл явдал хилийн зурвас, цэргийн хуаран, хилчин эрсийн түүхэн дүр зургаар эхэлнэ. Энэхүү киноны сэтгэл шимшрүүлсэн үгстэй

“Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол,
Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол‘ гэх “Үеийн үед’ дуу олны хүртээл болоод байна.