Өнөөдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийнэ.
Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой ажээ. 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд хийхээр болсон. Бэлтгэл ажлыг дүүргүүд хангасан бөгөөд маргаашнаас вакцинжуулалтын кабинетаар эхэлэх ажээ. Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн бөгөөд энэ жил шинээр хийж эхлэх дүүрэг бол Баянгол юм байна.