Гуравдугаар сарын 5-12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
/Хугацааны эхээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна/
Баруун аймгуудын нутгаар
5-нд зарим нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас, 8,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-6, 8,10-11-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 5-6-нд ихэнх нутгаар хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч 8-11-нд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар
6-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 8-9,11-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд Хөвсгөл, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. 6,8,10-нд зарим газраар салхи баруунаас 7-12м/с хүрч ширүүснэ. 5-6-нд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч 8-11-нд Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 7-12 градус, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар
6,9-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 6,9-нд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд хүйтэрч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч сүүлийн 2 хоногт Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар
6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 6-7-нд зарим газраар, 9-11-нд Арц Богдын өвөр хоолойгоор 12-14м/с хүрч ширүүснэ. 5-7-нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.