Казах түмний уламжлалт “Бүргэдийн баяр” эхэллээ. Тус баярыг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд,аравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиодог.
Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохиож байна. "Бүргэдийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг.
Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг.