БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн паралимпийн наадамд Монгол Улсын пара гүйлтийн тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож, гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай тамирчин энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд уралдаж, 16 дугаар байрт, 14-нд цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт орсон юм.
Тэгвэл Б.Ганболд өчигдөр/03.17/ сүүлийн зайндаа буюу 10 км-ын зайд уралдаж, 14 дүгээр байрт шалгарсан байна. Тэрбээр 30:10.1 минутын хугацаанд замаа дуусгаж, тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд оржээ.