Зөвшөөрөлгүй барилгыг албадан нураав

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, 44 дүгээр байрны доор зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн газарт 60 м2 өргөтгөл барин пабын үйл ажиллагаа явуулж байсныг албадан нураажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 24 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/296 тоот захирамж , нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 608 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран тус барилгыг буулгасан байна.