Албан ёсны "матаачид" гэх албан тушаал гаргасан гэнэ

Сүүлийн үед гар утсаараа зураг дарж, улмаар замын цагдаагийн газарт мэдээлснээр торгуулдаг хэсэг бүлэг хүн байгаа талаар цахим орчинд гараад байгаа. Тэгвэл эдгээр хүмүүс албан ёсны "матаачид" гэнэ шүү. Учир нь энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад "Нийслэлийн тээврийн газраас энэ сарын 14-нд батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу зөрчил баримтжуулж, жолооч нарт хаягаар бэлэн бус торгууль явуулах арга хэмжээ эхлүүлээд явж байгаа.  Нийслэлийн тээврийн газрын есөн  байцаагч автобусны буудал дээр нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд саад учруулж, нэгдүгээр эгнээгээр зорчоод хүнээ буулгаад хөдлөхөд нь урд нь ороод зогсчихдог хувиараа болон такси үйлчилгээ эрхэлдэг иргэд рүү чиглэсэн, тэдэнд  арга хэмжээ тооцоод ажиллаж байгаа" гэсэн байна. Тиймээс таксинд явж тав, гурван төгрөг олж хоолоо залгуулдаг иргэдэд нэгдүгээр эгнээнээс зорчигч авах хүнд даваа болж байгаа гэнэ. Хотын удирдлагууд зогсоолын асуудал болоод замын асуудлаа шийдэж чадахгүй байж иргэд рүүгээ гар далайх ажилд ийнхүү мэрэгшиж байгаад бухимдах хүн цөөнгүй байна.