АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийж Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-аас хөөснөө илэрхийллээ.
АН-ын удирдлагууд хурал хийж Швецарь улсын шүүхийн байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогтыг Рио Тинто компаниас 10 сая ам доллар авсныг мэдээлээд, Монгол Улсын эрх ашгийг илэрхий зөрчсөн гэж үзэж АН-аас хөөжээ. Ингээд дээрх хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийж, “Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн С.Баярцогтыг АН-аас хөөн зайлуулж, хийсэн хэргээ хүлээхийг шаардаж байгаа”-гаа мэдээлсэн юм. Тэдний мэдээлснээр Сангийн сайд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогтыг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан нь Рио Тинтогоос ахиухан хахууль авсан түүнийг хатуухан шийтгэсэн хэрэг юм. Өчигдөр Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай мэдээлсэн. Данснуудын нэгийг Рио Тинтогоос сангийн сайд асан С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлсэн билээ. Ийнхүү Рио Тинтогоос ахиухан хахууль авсан С.Баярцогт намаасаа хөөгдөж, дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.