С.Баярцогт: Ардчилсан намаас гаргасан шийдвэр маш эмгэнэлтэй байна

-Би 4 найзтайгаа нийлж 1 сая ам.доллар босгож Швейцарийн дансанд мөнгө хийсэн-

Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг зарцаасан гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан  АН-аас  С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс  түдгэлзүүлсэн. Тэгвэл С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн даваа гарагт Ройтерс агентлаг  надтай холбогдох мэдээллийг гаргасан. Мөн нам дээр тодорхой хэмжээнд шийдвэр гаргаж, намайг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байгаа. Яригдаж байгаа асуудлын хүрээнд Оюутолгойн гэрээ нэрлэгдэж байгаа учраас өөрийн зүгээс тайлбар хийж байна. Миний бие АНУ-д суралцаж байгаа хэдий ч энэ асуудалтай холбогдуулан Монголдоо тогтмол байхаар шийдсэн. Оюутолгой 70-100 жил үргэлмжлэх том төсөл. Гэрээг дагасан маш олон хардлага явдаг. Төсөл хэрэгжээд 9 жил болсон байна.

Манай АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран над дээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм билээ. Би үүн дээр баяртай байгаа. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй.

Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна. Оюутолгойн төслийн хувьд хөрөнгө оруулагч талтайгаа янз бүрийн асуудлаар маргаан гаргах үе байдаг. 2009 онд бид чөмгөө дундартал зүтгэж Оюутолгойн гэрээг байгуулсан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор.

Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын  зээлийн хүүний асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар  Оюутолгойн чиглэлд ажилладаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа.

Би ганцхан жишээ хэлье. Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа ОХУ-д манайхаас авалтай гэдгээ олон улсад зарлаж байсан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй.Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау,  соёлыг дагуулж ирсэн.

Тиймээс  Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, энэ асуудлыг шийдэж чадна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршихыг хэлж байгаа. Үүнд бид хувьд нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л ажиллаж, Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Би залуудаа  улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг зурагдсанаар хойш асар их асуудал намайг тойрох болсон.

Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Чингисийн хөргийг Сүхбаатарын талбайд байрлуулах, Оюутолгойн гэрээг зурах үед үнэндээ миний дэргэд улс төрчид байгаагүй юм шүү. Ройтерс агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага.

Гэвч мэдээлэл дотор хэт субьектив дүгнэлт орсон байсан Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна.

Миний бие 2006 онд таягтай, эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэр үед би улс төрд байж бол өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад дэлхийн зах зээл дээр тоглох шийдвэр гаргаж байсан. Би маш олон төслүүдийг санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүдийг авч сурсан түүхтэй хүн. Энэ аргачлалаараа би монголын нэр бүхий бизнесмэнээс зээл авч, Швейцарь 5.2 сая  ам.доллар байршуулж байсан. Одоо надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан Монгол хүний өмч.

Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь эргүүлж өгөх байх. Ардчилсан Намаас гаргасан шийдвэрийн тухайд маш эмгэнэлтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдооүй байхад ингэж шийдвэр гаргасан нь хэт туйлширсан хэрэг. Манай намын удирдлагууд  дуулианыг ашиглаад л өнгөрлөө. Энэ бүэн даамжрах юм бол дарангуйлал руу ордог юм аа. Гэхдээ бид өнөөдөр шашин шүтэх,  өмчлөл, хүний  эрхийг хамгаалах ёстой.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй гэж бид харамсаж байна. ОХУ-д  явагдсан сонгуулиар Путин яллаа. Түүний бодлого аш удаан үргэлжилж байна. Урд хөршийг хар. Улс төрийн хувьд тогтвортой, жиг бодлоготой байхыг манай хөршүүд чухалчилж байна. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хоёр хөшрөө л хар. Би өнөөдөр ийм зүйлүүдийг ярих гэсэн юм. Хууль хүчний байгууллагуудын энэ шалгалтыг би асуудал шийдэгдсэн хойно нь дэлгэрэнгүй ярьж чадна.  Бараг л кино зохиол аятай юм болно.

Над шиг Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ерөнхийлөгчэй өөрийн биеэр очиж уулзаж, ярилцлага хийсэн хүн байна уу” гэсэн юм. Мөн тэрбээр “Миний ганц алдаа нь компанийнхаа мэдээллийг ХОМ-дээ тусгаагүйд асуудал байгаа юм. Оюутолгойн гэрээ ямар ч асуудалгүй гэдгийг АТГ, Швейцарийн хуулийн байгууллага харуулна. Би ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарийн хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Хууль хүчний байгууллагад бид хүндэтгэлтэй хандана” гэлээ.