ХХААХҮЯ-аас хүүхдүүдийг хичээл нь эр, эмгүй нүцгэлж байгаа талаар гомдол гарах болсон гэнэ. Тодруулбал, ХХААХҮЯ-аас 6-18 насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгааг явуулах нэрийдлээр хүүхдийн эрхэнд халдаад зогсохгүй зарим эцэг, эхийг айдас дагуулж автуулж байгаа гэнэ. Учир нь хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгаа гэгчээ явуулахдаа хүүхдийн биед зөвшөөрөлгүй хүрч, хичээл дээр нь хувцсаа тайлахыг шаардаж байгаа юм байх. Улмаар нүцгэлээд гурван талаас нь зураг авч байгаа ажээ. Ийнхүү судалгаа хийхдээ эцэг, эхээс нь ч зөвшөөрөл авахгүй, мөн сургуулийн эмч болоод багшийн оролцоогүй ийм хачин судалгаа хийж байгаа нь эцэг, эхчүүдийн дургүйцлийг хүргэж байгаа юм байна. Хамгийн хачирхалтай нь энэ судалгаанд БСШУСЯ хамаагүй гэсэн хариулт өгөөд байгаа аж. Судалгааны тухайд нийслэлд л гэхэд 2O мянган сурагчийг судалгаанд хамруулж, хүүхдүүдийн гурван хэмжээст биеийн хэмжээний мэдээллийн сантай болох юм гэнэ. Охидуудад маш бохир цээживч өмсгөж зураг авч буй гэнэ. Энэхүү асуудлыг холбогдох байгууллагууд нь тодруулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол яамны нэр барьж судалгаа нэрийн дор хүүхдийн эрхэнд халдсан байж болзошгүй байгаа юм байна. Хэрвээ ХХААХҮЯ-аас ийм судалгааг явуулж байгаа бол эцэг, эхээс зөвшөөрөл авах, эрүүл ахуйн шаардлага хангах гээд олон шаардлага хангаж байж энэхүү хачирхалтай судалгаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй биз ээ. Салбарын сайд нь ч энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Охидуудад ийм бохир цээживч өмсгөж зураг авчээ:
Судалгаатай холбоотой бичиг, баримт: