Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийг байлдан дагуулж буй "Voice of Мongolia" шоуны халз тулаан өчигдөр эхэллээ. Өөрөөр хэлбэл нэг багийн хоёр гишүүн хамтран дуулж шүүгчийн сонголтоор нэг нь үлдэж шоуг үргэлжлүүлэх боломжтой болох юм. Шоуны эхний үед Ука шүүгчийн багийг басах хүмүүс их байсан. Харин тэрээр өчигдөрийн халз тулаанд өөрийгөө хэн гэдгийг харуулж басагчдад хариуг нь өглөө. Дараа, дараагийн халз тулаанд Ука шүүгч багийнхаа оролцогчдийг хэрхэн хувиргаж ямар шоу бэлдсэнийг харах л үлдлээ.