Аяллын визийн төлөө амь хайргүй тэмцэж байгаа иргэдээ нэг харчхаач дарга нар аа...

Монголчууд аяллын  визээр Солонгос улс руу очиж  ажил хийхийн тулд амь хайргүй тэмцэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах цэг дээр хэдэн зуугаараа дараалал үүсгэж байна. Уг нь нийслэлийн хэмжээнд 9 компани визийн мэдүүлэг авдаг гэнэ. Гэхдээ энэ дөрөвдүгээр сарын визийн мэдүүлэг өгөх очер дууссан учир иргэд ийнхүү нэг цэг дээр бөөгнөрсөн байна. Аяллын визээр гарч ажил хийх гээд амь хайргүй тэмцэж байгаа иргэдээ хараад манай том дарга нар нэгийг бодож хоёрыг тунгаахаар л нөхцөл байдал үүсч байна. Учир нь Монгол Улсад хөдөлмөр эрхлээд амьдарлаа аваад явах боломж хомс байгааг л энэ нөхцөл байдал нотолж байгаа. Гэтэл Ерөнхий сайдаасаа эхлээд бүх дарга нар телевиз, сонин гээд хэвлэл мэдээллээр Монгол Улсын эдийн засаг "ногоорлоо", Монгол Улсын эдийн засагт "урин хавар ирлээ" гэх мэтээр гоё ганган зүйл яриад л зөөлөн будан дээр тухлаад байх юм. Гэтэл тэр эдийн засгийн сэргэлтийг нь дарга нар л хүртээд иргэдэд хүртэхгүй байгаа бололтой юм. Хэрвээ Монгол Улсад хөдөлмөр эрхлээд амьжиргаагаа хангалттай залгиулчихдаг байсан бол монголчууд Солонгос Улс руу очиж "хар" ажил  хийх гэж ингэж амь хайргүй тэмцэх байсан нь юу л бол доо.

 

1 сэтгэгдэл

Comments are closed.