ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баярцогтыг суллах, үргэлжлүүлэх хорих эсэх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Улмаар шүүх шийдвэрээ гаргаж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай хэмээн хугацааг нь 30 хоногоор сунгалаа. Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг яллагдагчаар татаж байгаа аж. Шүүх хуралд С.Баярцогт хорих ангиас онлайнаар оролцсон юм.
shuugchid shuuh bureldehuunii talaar medeelel tavibal zugeer yumaa