Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны I улирлын статистик судалгаагаар улсын хэмжээнд 18 556 эх амаржиж, 18671 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.8, нас баралт 1.4 болсон байна. Эл тоон судалгаа нь өнгөрөгч оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.5 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр тус тус өсчээ.
Түүнчлэн Улаанбаатар хот, Дорнод, Орхон, Баян-Өлгий, Ховд аймагт төрөлтийн хувь улсын дунджаас дээгүүр гарсан бол, Дархан-Уул аймагт ижил түвшинд, бусад аймагт доогуур хувьтай байна.
Харин 1000 хүнд ногдох нас баралтын тоогоор Говь-Алтай, Ховд, Булган, Дорнод, Баянхонгор аймагт улсын дунджаас дээгүүр байгаа бол, Улаанбаатар, Баян-Өлгий, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.8 пунктээр доогуур байна хэмээн статистикчид хэллээ.