Ж.Энхбаяр гишүүнээ олон хашаатай зургаа даруулаарай

Улаанбаатар хот дэлхийн хамгийн их хашаатай хот ч байж магадгүй. Учир нь хаашаа л харна хашаа харагддаг. Бүр нийслэл хотод маань бараг гудамж бүрийг битүү мухар болгон хашаа сүндэрлүүлдэг. Хашаагаа барихын тулд явган хүний замыг хааж барьсан хашааг цөөнгүй байгаа. Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр тулд явган хүний замыг булаасан дэлгүүрийн гадаа зургаа татуулаад өөрийн фэйсбүүк хуудсандаа "Эко Март энэ хашаагаа ухаалгаар шийдэж "Зам-Чөлөөл" явган хүн явах арга алга" гэсэн тайлбартайгаар оруулсан байна. Гэтэл Улаанбаатар хотод зөвхөн тэр дэлгүүр биш олон газар явган хүний замыг хаагаад хашаа зоосон газар олон байгаа. Тиймээс жирийн иргэдийн үг хүрэх хүндээ хүрэхдээ муу байдаг болохоор эрхэм гишүүний үг хурдан хүрэх нь ойлгомжтой. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан авто зам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажил гар, бие оролцож, олон олон хашаатай зургаа даруулаарай гэж хичээнгүйлэн хүсье.