"The Voice Of Mongolia" шоунд оролцож тэмцээнээс хасагдахдаа "зодог тайлах" тухайгаа дурдаад авсан дуучин бол Л.Насанбуян. Тэрбээр “Монгол Улсын Филармони”-д гоцлол дуучнаар ажилладаг учир "Соёл урлагийн ажилтан"-уудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхийг шаарсан тайван жагсаалд оролцож байгаа аж. Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Шинэ өдрийг тэмцлээр эхлэв ш дээ. Хэлэхээс аргагүй, бичихээс аргагүй, шаардахаас аргагүй зүйл гэвэл энэ л байна даа яг энэ цаг үед... Маш олон хүний гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл шүү. Та нар минь анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү. Баярлалаа" хэмээжээ.