Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам 14 дэх удаагаа Улаанбаатар хотноо энэ сарын 07-13-нд болж, шилдгүүдээ тодруулсан билээ. Энэ жилийн наадам уламжлал ёсоор УДЭТ-ын гадна талбайд улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн юм. Энэ удаагийн олон улсын театрын наадамд "Адууны Түүх" жүжгийн Жанжаагийн дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр авсан юм.Тэрбээр "УДЭТ-ын хамт олон болон Гэгээн муза академидаа баярлалаа. Мөн Гэгээн муза наадмын гоёлыг минь урлаж өгсөн "Eza fashion" баярлалаа. Хамгаас хайртай гэргийдээ "хайртай шүү чамдаа миний баяр жаргал амьдралын хамгийн үнэтэй хором мөч бүхэнд хамт байдагт баярлалаа", бас ижий аав хоёртоо хайртай шүү хүү нь" гэжээ.