Цахим ертөнцөд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ-Очирыг MN25 дугаар телевизийнхэн “21000” шоунд оролцуулъя хэмээн давалгаалаад эхэллээ. Учир нь тэрбээр өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудал хэлэлцэх үеэр “Таван хүүхэдтэй айлын ээжүүд ажил хийх сонирхолгүй болж байна. Тэд хар бор ажил хийж, 300-400 мянган төгрөгийн цалин авахаас таван хүүхдийн 100 мянган төгрөгөөрөө амьдрахыг илүүд үзэх боллоо” хэмээн хэлж олны эгдүүцлийг хүргээд авсан. MCS группийн дэд ерөнхийлөгч хүн болоол ч тэр үү, өөрөө хэмнэлттэй амьдар хүн байж ч болох ямартай ч тэрбээр долоон ам бүлтэй айлыг 100 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах боломжтой гэж үзсэн. Тиймээс ч эрхэм гишүүн "21000" шоунд оролцож 21 мянган төгрөгөөр 10 хоног ганцаараа дөмөгхөн амьдарчихаж чадна гэж олон нийт үзэж байгаа гэнэ шүү.
Чуулганы бичлэг: