Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрөгч сарын 31-нд суллаж, батлан даалтад гаргажээ.
Тэднийг Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлсэн ажээ. Тиймээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэрийг гаргасан юм.