Монгол HD телевизээс санаачлан албан ёсны эрхтэйгээр хийж байгаа "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг гарсан цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулж, чамгүй хүлээлт үүсгэсэн гайхалтай нэвтрүүлэг болж чадсан. Тэгвэл ирэх есдүгээр сараас Монгол ТВ-ээр үзэгчдийн хүртээл болох "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ Тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.Тодруулбал, Рокит бэй, хөтлөгч, продюсер П.Анужи, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтжээ.