Амаржаад удаагүй байсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 01-ний өглөө үүрээр ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон байна. Талийгаач эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхоор үсэрсэн гэнэ. Түүнийг үсэрч байх үед хэн хараагүй, мэдээгүй аж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 26-ний өдөр амаржиж эрүүл сарүүл хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ амиа хорлох шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир дэлэгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.