Дуучин Темпо Шүүдэрхэндээ зориулсан гэх дууг хүлээн аваарай

25-р суваг телевизээс зохион байгуулсан "Making The Band" нэвтрүүлгээс төрөн гарсан "Mixx" хамтлагийн дуучин Темпо Б.Болдбаатар  жүжигчин бүсгүй П.Шүүдэрцэцэгтэй хайрын романс үүсгээд чамгүй хугацааг үдээд байсан билээ. Нэг гэрт хүртэл хамтран амьдарч байсан хосууд нэг л өдөр хоёр тийш болсон. Темпогийн хувьд П.Шүүдэрцэцэгт зориулан "Шүүдэрхэн" нэртэй дууг гаргаж байсан удаатай. Харин түүний удаан  хугацааны дараа буюу хэдхэн хоногийн өмнө гаргасан шинэхэн уран бүтээл нь дахин П.Шүүдэрцэцэгт зориулсан бүтээл байна бололтой.  "Ex calling" нэртэй дуу нэрнээсээ авахуулаад дууны үг нь салсан найз бүсгүйдээ зориулсан гэдгийг илхэн байгаа. Гэхдээ дуучин залуу энэ дуугаа П.Шүүдэрцэцэгт зориулаагүй талаараа "Энд тэр хүн ямар ч хамаагүй, тэрнээс өөр охин Монголд байдаггүй юм уу хаашаа юм" хэмээх хариулт өгчээ.

 Шинэхэн уран бүтээлийг нь хүлээн авна уу: