Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан талаар хөндсөн юм. Тиймээс ч нийгэмд энэхүү асуудал нэлээн газар аваад байгаа. Эрхэм гишүүн ч өөрийн фэйсбүүк хуудсандаа байнгын хорооны хурал дээр хэлсэн үгээ "Монгол улсад түр оршин суугаа гаднын иргэнд газар ашиглуулах асуудлыг биржээр дамжуулан арилжаална" гэсэн энэ заалтыг эргэн харж анхаарах хэрэгтэй. Эдийн засгаас илүү улсын аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Газар бол тухайн улсын оршин тогтнох үндэс" хэмээсэн оруулсан.
Зураг:
Тэгвэл эрхэм гишүүнийг буруу ташаа зүйл ярьж иргэдэд буруу ойлголт төрүүллээ хэмээн Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн А.Гантамир гэх залуу мэдээлэл хийлээ. Тэрбээр “Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр гадаадын иргэнд газар өмчлүүлэх гэдэг асуудал орж ирсэн байна гэдэг мэдээл олон нийтэд түгээд байна. Үүнээс болж олон нийт буруу ойлголттой болоод байна. Энэ асуудал хуулийн хүрээнд боломжтой юу гэдэг талаар та бүхнээр дамжуулж олон нийтэд мэдээлэл өгөхөөр энэ хурлыг зарлалаа. 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд уг хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах зарчмаар явж байсан. Одоо хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Тухайлбал, шинэчилсэн найруулгаар газрын бирж гэдэг зүйл орж ирсэн" гэлээ.
Мөн тэрбээр УИХ-ын гишүүн чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдэг. Гэхдээ хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг энэ заалт бол ямар утга агуулгаар байдаг вэ гэхээр бусад хүний эрх ашгийг зөрчихгүй хэмжээнд байвал хариуцлага хүлээхгүй гэсэн хууль зүйн ойлголт. Гэтэл Ж.Энхбаяр гишүүний дээрх яриа хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнийг гадаадынхны гар хөл болж байгаа юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Өнөөдөр нийгэмд хуулийн буруу ойлголт түгээснийхээ төлөө Ж.Энхбаяр гишүүн ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байх жишээтэй" хэмээлээ. Тиймээс “Хос дэнс клуб” ТББ-ын тэргүүн А.Гантамирын хэлж буйгаар бол байнгын хорооны хурал дээр УИХ-ын Ж.Энхбаяр худал хэлж иргэдийн тархийг "угаасан" болж таараад байна.
Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ:
"Монгол улсад түр оршин суугаа гаднын иргэнд газар ашиглуулах асуудлыг биржээр дамжуулан арилжаална" гэсэн энэ заалтыг эргэн харж анхаарах хэрэгтэй. Эдийн засгаас илүү улсын аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Газар бол тухайн улсын оршин тогтнох үндэс.
Posted by Жадамбын Энхбаяр on Thursday, May 31, 2018