Өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд Хөдөлмөрийн баатар А.Зайтиний нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн зохион байгуулж буй IV спортын наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга бөгөөд МСҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга А.Гылымхан, Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирал И.Жанболат нар нээж үг хэллээ.
Нээлтмийн арга хэмжээнд аймгийн ХХҮГ ын дарга Б.Сьезхан, БТСГ-ын дарга Б.Бекболат, Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн А.Ром болон баруун таван аймгуудын МСҮТ-ийн захирал, төлөөлөгч, тамирчид оролцлоо.
Урлаг спортын наадамд 200 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд 144 багц медалийн төлөө cпортын 5 төрөл , урлагийн 5 төрлөөр өрсөлдөнө.